Говьсүмбэр аймагт Цагаан сарын үзэсгэлэн худалдаа гарчээ
Жил ирэх тусам өргөжин тэлж буй тус үзэсгэлэн худалдааг зэргэлдээх аймаг, сумдын малчид, иргэд олноор зорьж ирдэг аж.
Мэдээллийн алба

Говьсүмбэр аймагт жил бүрийн сар шинийн баярын өмнө иргэдээ үндэсний үйлдвэрлэл, орон нутгийнхаа хямд, чанартай бүтээгдэхүүн худалдан авах боломжоор хангаж, бизнес эрхлэгчид, малчдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, сурталчлан таниулах, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг.
Жил ирэх тусам өргөжин тэлж буй тус үзэсгэлэн худалдааг зэргэлдээх аймаг, сумдын малчид, иргэд олноор зорьж ирдэг аж.
Энэ жилийн "Элбэг дэлбэг цагаан сар" үзэсгэлэн худалдааны онцлог нь зөвхөн хүнсний бараа бүтээгдэхүүнээс гадна орон нутгийн бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрийнхэн өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэж байгаа аж. Тухайлбал, "Осо констракшн"-ны гэр ахуйн тавилгууд олны анхаарлыг татаж байгаа юм. Үзэсгэлэн худалдаа гурав хоног үргэлжилнэ.























