Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ

Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ. Үзэсгэлэнд тус аймгийн түүхэн онцлог, байгалийн үзэсгэлэн,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ. Үзэсгэлэнд тус аймгийн түүхэн онцлог, байгалийн үзэсгэлэн, ёс заншлыг харуулсан түүх соёлын дурсгалуудаас гадна Онцгой байдлын газрын алба хаагчдын амжилт, алдарыг танилцуулах бүтээлүүд дэлгэгдээд байна.

Албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор ОБЕГ-ын Ахмадын холбооны санаачлагаар 21 аймгийн Онцгой байдлын газрууд ийнхүү өөрийн аймгийн онцлогийг харуулсан үзэсгэлэнг цувралаар дэлгэж байгаа юм. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын түүхийг харуулсан үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах