Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говьсүмбэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ундны усны чанарыг сайжруулах ажлууд хийгдэнэ

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016-2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэж тусгагдсаны дагуу Сүмбэр сумын гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр ус болон бохирын шугам сүлжээнд үе шаттайгаар холбохоор цэвэр усны шугам хоолойн суурилуула

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ундны усны чанарыг сайжруулах ажлууд хийгдэнэ
Говьсүмбэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ундны усны чанарыг сайжруулах ажлууд хийгдэнэ. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016-2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэж тусгагдсаны дагуу Сүмбэр сумын гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр ус болон бохирын шугам сүлжээнд үе шаттайгаар холбохоор цэвэр усны шугам хоолойн суурилуулалтын ажлын шав тавих арга хэмжээ боллоо.

Сүмбэр сумын нийт хүн амын 40 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд тэд ундны усаа зөөврийн болон гүний худгаас хангадаг. Тэдгээрийг найдвартай ундны усаар хангах үүднээс гэр хороолол дундуур төвлөрсөн системд холбогдсон цэвэр усны төв магистрал шугамыг явуулж 5 ширхэг ухаалаг худгийг холбох болон усны эх үүсвэрт шинээр хлоржуулах, төмөргүйжүүлэх тоног төхөөрөмж байршуулж 1000 метр кубийн 2 усан сан, 500 метр кубийн 2 усан сан бүхий өргөх станцыг барихаар төлөвлөж шугам хоолойг татах ажлыг эхлүүлээд байна.

Дээрх ажлууд хийгдсэнээр Төмөр замын болон гэр хорооллын айл өрхүүд эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж, 24 цагийн турш иргэд цагт баригдахгүйгээр ухаалаг худгаар үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Хуваалцах