Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГССҮТ-ийн Амбулаторийн тасгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Сар шинийн баярын үеэр буюу хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 1160 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГССҮТ-ийн Амбулаторийн тасгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
ГССҮТ-ийн Амбулаторийн тасгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярын үеэр буюу хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 1160 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Нийт 33 хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан байна.

Төвийн хэмжээнд нийт 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүллээ.

Тус төвийн Амбулаторийн тасаг баярын өдрүүдэд амарсан бөгөөд өнөөдрөөс буюу ажлын өдрүүдэд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

Хуваалцах