ГССҮТ-ийн жижүүрийн эмч, эмнэлгийн ажилтнууд дутуу төрсөн нярайн амийг аварчээ
2022 оны долоодугаар сарын 1-ний шөнө ГССҮТ-ийн ХАЯТТ-аар тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн М нь санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төрж эндэх эрсдэл үүсжээ.
Мэдээллийн алба

2022 оны долоодугаар сарын 1-ний шөнө ГССҮТ-ийн ХАЯТТ-аар тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн М нь санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төрж эндэх эрсдэл үүсжээ.
Ахлах жижүүр Ц.Цэнд-Очир, Д.Оюунхишиг, ЭЭТ-ийн эмч Б.Энхтуяа, ХАЯТТасгийн их эмч Т.Отгонболд болон асрагч, сувилагч нарын баг цаг алдалгүй сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлж, 26 долоо хоногтой дутуу нярайн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулж эхийнх нь хамт 103-ын эмчид хүлээлгэн өглөө гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


















