Гучин өрх гэртэй боллоо
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Бид хамтдаа" хөтөлбөрийн хүрээнд "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Бид хамтдаа" хөтөлбөрийн хүрээнд "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрт 2017 онд орон гэргүй 30 өрхөд иж бүрэн гэр өгөхөөр тусгажээ. Тэгвэл өнөөдөр таван өрхөд гэрийг гардуулан өгснөөр 30 өрх өөрийн гэсэн гэртэй боллоо.

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, харж асрах хүнгүй өндөр настан, эсвэл өөрсдийн боломжгүйгээс хамаарч ах, эгч, ах дүү, хамаатан садныхаа гэрт амьдардаг өрхүүдийг хамруулсан байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


















