Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ

Сонсох ажиллагааг 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 11:00 цагт 15-р хорооны иргэний танхимд зохион байгуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын талаар танилцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ
Гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Захиргааны ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоол “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ явуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хууль тогтоомжийг мөрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдэд Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т заасны дагуу “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл”-ийг хүргүүллээ.Сонсох ажиллагааг 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 11:00 цагт 15-р хорооны иргэний танхимд зохион байгуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын талаар танилцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Хуваалцах