Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гудамжид нус, цэрээ хаявал 5000 төгрөгөөр торгоно

Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй. Үүнтэй холбогдуулж ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон тус яамны удирдах албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гудамжид нус, цэрээ хаявал 5000 төгрөгөөр торгоно
Гудамжид нус, цэрээ хаявал 5000 төгрөгөөр торгоно. Зураг: МҮОНРТ

Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй. Үүнтэй холбогдуулж ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон тус яамны удирдах албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа"Улаанбаатар хотод 1956 онд нийт хүн амын 14 хувь оршин сууж байсан бол 2012 онд гэхэд 45.8 хувь нь оршин сууж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 1.200.000 хүн амьдарч байна. Нийслэл хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, нийслэлийн нэг км квадрат талбайд 262 хүн ногдож байна. Эндээс ачаалал их болсон нь харагдаж байгаа юм. Тиймээс ч Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон өөрчлөх шаардлага ургаж гарсан” хэмээлээ.

Шинээр хэрэгжиж эхэлж буй хуулийг зөрчсөн иргэн 5.000-1.000.000 төгрөгийн торгууль төлөхөөр заасан байгаа. Тухайлбал, гудамжинд нус, цэрээ хаясан иргэнийг 5000 төгрөгөөр торгохоор хуульд заасан аж. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг олон нийтийн хамтын ажилтны идэвхтэн, цагдаагийн албан хаагчид, сайн дурын ажилтнууд хангах юм байна.

Нэмж мэдээлэхэд, УИХ-аас анх 1998 онд баталсан Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчлэн найруулсан юм. Шинэчилсэн хуульд хүрээлэн байгаа орчин, хот төлөвлөлт, барилга байгууламж, ажлын байранд тавигдах эрүүл ахуйн шаардлагуудыг бүгдийг тусгасан ажээ.

Хуваалцах