Гүний гаалийн хяналтын бүсэд цацрагийн тунгийн хэмжилт хийв
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Гүний гаалийн хяналтын бүсийн цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлын төлөвлөгөө”-ний дагуу Цөмийн болон
Мэдээллийн алба



Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Гүний гаалийн хяналтын бүсийн цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлын төлөвлөгөө”-ний дагуу Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсээс Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэстэй хамтран “Интердесижн” гүний гаалийн хяналтын бүсэд цацрагийн аюулгүй байдлын талаар 8 төрлийн сэрэмжлүүлэг, гарын авлага өгч, мэдээллийг самбарт байршуулан, тус гүний гаалийн хяналтын бүсэд задарч буй барилгын материалд гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.Хэмжилтээр цацрагийн үүсгүүр илрээгүй байна. Энэ нь гүний гаалийн хяналтын бүсээр цацрагийн үүсгүүр зөвшөөрөлгүй оруулж ирэх, нийслэлийн хүн амыг цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж буй арга хэмжээний нэг юм.


















