“Гүний усны сургалтын төв”-тэй боллоо
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж дадлагажуулах, иргэд олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах ажлуудыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд “Гүний усны сургалтын төв”-тэй боллоо.
Мэдээллийн алба

Хөвсгөл нуурын ай сав бүхий цогцолбор газрыг түшиглэн байгуулсан энэхүү сургалтын төвд жилдээ 200 гаруй мэргэжлийн усчин аврагчийг сургаж, бэлтгэх 500-1000 иргэнд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох анхан шатны сургалт зохион байгуулах боломжтой боллоо. Энэхүү гүний усны сургалтын төв нь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн харьяанд үйл ажиллагаагаа явуулах юм.
Дашрамд дурдахад, Давтан сургалт, сэргээн заслын төв нь сувиллын үйл ажиллагаандаа цахим програмыг нэвтрүүлсэн Монгол Улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сувиллуудаас анхдагч нь төдийгүй ISO 9001 Олон улсын стандарт Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ