Гурав хэмжээст зураглал боловсрууллаа
ГЗБГЗЗГ-аас Хэнтий аймгийн Чингис хотын төвийн барилгажсан хэсгийн 330 га талбайд 3 хэмжээст зураг хийх туршилт судалгааны ажлыг 2022 оны 5-10 дугаар сард \мэргэжлийн байгууллагтай хамтран\ хийж гүйцэтгэлээ. DJI Matrice 300 RTK дроноос
Мэдээллийн алба

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Хэнтий аймгийн Чингис хотын төвийн барилгажсан хэсгийн 330 га талбайд 3 хэмжээст зураг хийх туршилт судалгааны ажлыг 2022 оны 5-10 дугаар сард \мэргэжлийн байгууллагтай хамтран\ хийж гүйцэтгэлээ.DJI Matrice 300 RTK дроноос Zenmuse P1 Full frame, 45MP камераар 5500 орчим 4.2 см-4.6 см дүрслэх чадвар бүхий зураг 5 чиглэлд /дээрээс, хойноос, урдаас, баруунаас, зүүнээс чиглэлд/ 250 м өндрөөс авснаас гадна 48 барилгын дроны зурагт үзэгдэхгүй хэсгийн 3252 ш фото зургийг SONY a7 RII (ILCE 7R) загварын 36MP Full Frame мэргэжлийн зургийн аппаратаар авч ContextCapture Center (Bentley) фотограмметрийн боловсруулалтын программаар 3D загварыг үүсгэлээ.ITRF2008 солбицлын тогтолцоонд хийсэн 3 хэмжээст загварын дурын цэгийн солбицол, өндрийг өндөр нарийвчлалаар тогтоох боломжтой.Энэхүү 3 хэмжээст зураглалыг хийснээр хот төлөвлөлт, тохижилт, газар зохион байгуулалт, төлөвлөлт, хаягжуулалт, газар, үл хөдлөх эд хөрөнгийн татвар, төлбөр болон 3,4 хэмжээст кадастрын бүртгэл үүсгэх зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, орон нутгийн засаг захиргааны бүхий л байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглах боломжтой болох юм.Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар


















