Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурав хоногийн хугацаанд нийт 226 хэрэг илрүүлжээ

улсын хэмжээнд “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээ зохион явуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурав хоногийн хугацаанд нийт 226 хэрэг илрүүлжээ
Гурав хоногийн хугацаанд нийт 226 хэрэг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээ зохион явуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1, 2-нд эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон 7 хүн, оргодол этгээд 9, гэмт хэрэгт сэрдэгдсэн 68, тээврийн хэрэгсэл 2, хэн болох нь тогтоогдохгүй цогцос нэг, шүүхээс даалгасан 60, эд зүйл тавыг олж тогтоожээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 71 хэрэг, цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй гурван хэргийг илрүүллээ.

Хуваалцах