Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Гуравдагч улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдлээ

ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635, 763 дугаар захирамжууд 7 дугаар сарын 15-ны өдрөөс хүчингүй болсонд тооцогдов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гуравдагч улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдлээ
Гуравдагч улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдлээ. Зураг: МҮОНРТ

“ОХУ-ын Засгийн газрын зарим шийдвэрийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүчингүй болгох тухай” ОХУ-ын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1267 дугаар тогтоолын дагуу COVID-19-ийн цар тахалтай холбогдуулан гадаадын иргэдийн тус улсад зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож байсан ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635, 763 дугаар захирамжууд 7 дугаар сарын 15-ны өдрөөс хүчингүй болсонд тооцогдов.

Ингэснээр манай иргэд гуравдагч улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдэв.

Жич: ОХУ-д орж зорчихоос 48 цагийн өмнө COVID-19-ийн ПЦР шинжилгээ өгсөн байх шаардлага хэвээр байгаа болно гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Хуваалцах