Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гуравдугаар шатны 90 оролцогч Удирдлагын академид сурна

Монголын улстөр, эдийн засаг, нийгмийн салбарт цоо шинэ манлайлагч тодруулах зорилготой “Улстөрд шинэ манлайлагч” төслийн гуравдугаар шат өнөөдрөөс эхэлжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гуравдугаар шатны 90 оролцогч Удирдлагын академид сурна
Гуравдугаар шатны 90 оролцогч Удирдлагын академид сурна. Зураг: МҮОНРТ

Монголын улстөр, эдийн засаг, нийгмийн салбарт цоо шинэ манлайлагч тодруулах зорилготой “Улстөрд шинэ манлайлагч” төслийн гуравдугаар шат өнөөдрөөс эхэлжээ.

Гуравдугаар шатанд өмнөх сонгон шалгаруулалтаас шигшигдэж үлдсэн 90 оролцогч тунаж үлдсэн ба тэд өнөөдөр UBS телевиз дээр цуглажээ. Тэд хоёр сарын турш Удирдлагын академийн манлайллын хөтөлбөрт суралцаж, өрсөлдөх ажээ. Хөтөлбөрийн хүрээнд залуус Удирдлагын академиас тусгайлан боловсруулж бэлтгэсэн улс төрийн анхан шатны суурь мэдэгдэхүүн, бусдыгаа манлайлах, нөлөөлөх чадварт суралцах аж. Мөн 90 оролцогчийг бүлэг болгон хувааж анги тус бүрийг улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд дасгалжуулах юм байна.

Хуваалцах