Гуравдугаар төрөх ирэх сарын 8-нд ашиглалтад орно
Баянзүрх дүүрэгт баригдаж буй нийслэлийн III төрөх ирэх сарын 8-нд буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ашиглалтад орох аж.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүрэгт баригдаж буй нийслэлийн III төрөх ирэх сарын 8-нд буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ашиглалтад орох аж. Төрөх эмнэлгийн барилгын гүйцэтгэлийг “Цамхаг” констракшн хийж дуусгасан бөгөөд шинэ эмнэлэг ашиглалтад орсноор 150 эхийг хүлээн авах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна төрөх эмнэлгийн гадна 200 гаруй авто машины зогсоол, явган хүний зам бүхий тохижилтыг хийсэн аж.


















