“Гурвалсан халдварт өвчин”-өөс сэргийлье
Сүүлийн 2 жилд томуу ба томуу төст өвчлөл дэгдээгүй, сүргийн дархлаа суларсан, иргэд амны хаалт зүүх, гар угаах хэвшлээ сулруулж байгаа учир
Мэдээллийн алба

Сүүлийн 2 жилд томуу ба томуу төст өвчлөл дэгдээгүй, сүргийн дархлаа суларсан, иргэд амны хаалт зүүх, гар угаах хэвшлээ сулруулж байгаа учир "Ковид-19", томуу, RSV (амьсгалын замын синцитиал вирус) зэрэг халдвар дэлхий даяар огцом нэмэгдэн “Гурвалсан халдварт өвчин” гэж хамтатган нэрлэгдэж байна.Өвчний хяналтын төвүүдийн мэдээлснээр RSV-ээр эмнэлэгт хэвтэх түвшин өмнөх жилүүдээс 10 дахин их байгаа тул та халдвар хамгааллын дэглэм чандлан сахиж, олон нийтийн газраар явалгүй гэртээ байж, дархлаагаа тогтмол дэмжээрэй. Хангалттай нойр авах: 7-9 цаг бүтэн нойр авахЭрүүл хүнс хэрэглэх: “Гэр” зөвлөмжийн дагуу зөв зохистой хооллоорой.Амин дэм уух: С, Д амин дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглээрэй.Тогтмол агаар сэлгэлт хийх: 15 минут тутамд агаар сэлгэлт хийгээрэй.Тогтмол халуун бүлээн ус уухДасгал хөдөлгөөн хийх: Өдөрт 10,000 алхам алхахТайван байх: Стресст автах нь таны дархлааг бууруулж ханиад томуугаар өвчлөх, өвчин илааршихгүй байхад нөлөөтэй.Хорт зуршлаас татгалзах: Архи, тамхи нь дархлаа бууруулахаас гадна дам тамхидалтад өртөж буй таны гэр бүлийн гишүүдийн ханиад, томуу хүндэрдэг тухай олон улсын судалгаанууд нотолсон байдаг.Танд доорх шинж тэмдгүүд илэрвэл ӨЭМТ болон сумын ЭМТ-ийн эмчид заавал хандаарай. Эмчийн зааврын дагуу эмийг цаг тухайд нь бүрэн гүйцэт уух шаардлагатай.


















