Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурван аймагт гарсан түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Хэнтий, Сүхбаатар, Дорнод гурван аймагт гарсан түймрийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагаас ажиллаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван аймагт гарсан түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна
Гурван аймагт гарсан түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Хэнтий, Сүхбаатар, Дорнод гурван аймагт гарсан түймрийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагаас ажиллаж байна. Эхний ээлжинд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарсан хээрийн түймэр малчны хайхрамжгүй байдлаас болж гарсан. Маш их хор хохирол дагуулсан байгаа. Энэ хэрэг дээр нэг хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Б.Цогтбаатар хэлж байна.

Энэ мэт иргэдийн хайхрамжгүй байдлаас болж түймэр гарч байгаа. Өчигдөр л гэхэд Богд хан уулын Соёмбот ууланд гал гарсан. Галыг хүүхдүүд тоглож байгаад тавьсан болохыг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна. Ер нь ийнхүү санаатай болон санамсаргүй байдлаар гал алдсан тохиолдолд ямар хуультайг одоо сонсоцгооё.


Он гарсаар нийтдээ 85 ой хээргийн түймэр гарсан байна. Үүнээс 68-д нь цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Хуваалцах