Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурван алба хаагчид “Хүрэн берет” гардууллаа

Тусгай ажиллагааны төвийн ахлах мэргэжилтэн, хошууч, Б.Тэмүүлэн, мэргэжилтэн, ахмад Н.Жасрай, бүлгийн дарга, ахмад Т.Очирсүх нарт “Хүрэн берет” гардууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван алба хаагчид “Хүрэн берет” гардууллаа
Гурван алба хаагчид “Хүрэн берет” гардууллаа. Зураг: МҮОНРТ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тусгай ажиллагааны төв үүсэн байгуулагдсанаас хойш 20 дох жилдээ үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа бөгөөд байгууллагын хэмжээнд анх удаа “Хүрэн берет” гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Хүрэн берет” өмсөх эрхийн шалгалтад орж, нэгдүгээр зэрэглэлийн болзол хангасан Тусгай ажиллагааны төвийн ахлах мэргэжилтэн, хошууч, Б.Тэмүүлэн, мэргэжилтэн, ахмад Н.Жасрай, бүлгийн дарга, ахмад Т.Очирсүх нарт “Хүрэн берет” гардууллаа.

Тус арга хэмжээний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа “Хүрэн берет” тусгай албанд үүрэг гүйцэтгэдэг хэн бүхний бахархал, хүсэл зорилгын илэрхийлэл, бэлэг тэмдэг. Цаашид та бүхэн эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган, хамт олноо манлайлан ажиллаж, дараа дараагийн “Хүрэн берет” өмсөх тусгай ажиллагааны төвийн алба хаагч болох эрх нь нээлттэй гэдгийг онцлоод Тусгай ажиллагааны төвийн нийт бие бүрэлдэхүүн болон “Хүрэн берет”-ийн болзол хангасан алба хаагчид, тэдний гэр бүлд ажлын амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүслээ.

Мөн “Хүрэн берет” гардан авсан хошууч Б.Тэмүүлэн өндөр хариуцлагатай үүрэг даалгавар биелүүлдэг дайчид бидэнд “Хүрэн берет” өмсөх эрхэм үүргийг олгосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий дарга, хурандаа О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдэд, мөн Төрийн хүнд бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай гүйцэтгэж, мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчдадаа талархаж байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах