Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр бэлэглэжээ

Гурван ихэр охинтой Э.Одхүүгийн гэр бүлд энэ сарын 11-нд тохиосон "Эрдэнэт хотын өдөр"-өөр 3 өрөө байр бэлэглэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр бэлэглэжээ
Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр бэлэглэжээ. Зураг: МҮОНРТ

2018 оны тавдугаар сарын 1-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Их залуу" багийн Иргэн Э.Одхүү, Б.Цэрэннадмид нар 3 ихэр охин өлгийдөн авсан юм. Охидод О.Номин-Эрдэнэ, О.Амин-Эрдэнэ, О.Нандин-Эрдэнэ нэр хайрлажээ.

Э.Одхүүгийн гэр бүлд энэ сарын 11-нд тохиосон "Эрдэнэт хотын өдөр"-өөр 3 өрөө байр бэлэглэжээ. Уг байр нь "Евро Эко" хорооллын орон сууц бөгөөд зардлыг нь орон нутгаас гаргасан байна.

Мөн "Эрдэнэт хотын өдөр"-өөр “Анхны-Оч”, “Үйлсбадрах” өрхийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн дуудлагад явах авто машин олгосон байна. Ингэснээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна.

Түүнээс гадна өрхийн эрүүл мэндийн бусад төвүүдэд нярайн шарлалт хэмжих аппарат болон цусны шинжилгээний анализатор дөрвийг гардуулан өгсөн байна. Дээрх авто машин, тоног төхөөрөмжийг үнийг нийлүүлэхэд орон нутгаас 100 гаруй сая төгрөг зарцуулжээ.

Хуваалцах