Гурван хүн галзуу нохойнд уруулжээ
Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол: Өвөрхангай, Орхон аймгаас галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 4 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 50 хувиар бага байна. Эпидемиологийн 2-р долоо хоногтой харьцуулахад адил үзүүлэлттэй байна. Энэ долоо хоногт Орхон аймгаас галзуу өвчний эрсдэлд өртсөн
Мэдээллийн алба

Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол: Өвөрхангай, Орхон аймгаас галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 4 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 50 хувиар бага байна. Эпидемиологийн 2-р долоо хоногтой харьцуулахад адил үзүүлэлттэй байна. Энэ долоо хоногт Орхон аймгаас галзуу өвчний эрсдэлд өртсөн 3 тохиолдол бүртгэгдсэн.
01 дүгээр сарын 05-ны өдөр 3 хүн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хангал өртөө Хонгор овоо Алагийн даваанд өвөлжиж байгаа малчин “П”-ийн нохойнд уруулсан бөгөөд эмнэлэгт 01 дүгээр сарын 09-ны өдөр эмнэлэгт хандаж галзуугийн эсрэг вакцины эхний тунд хамрагдсан. Өвчтөнүүд БОЭТ-ийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна.Эрсдэлд өртсөн сэжигтэй тохиолдлуудад галзуугийн эсрэг ийлдэсийг I/10-ны өдөр, вакцины II-р тунг I/11-ны өдөр аваад байна. Нохойг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон.
Орхон аймгийн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээгээр “Бага” эрсдэлтэй гэж дүгнэсэн. Тус хотын айлын 9 нохойг устгаж, хүн амд галзуу өвчнөөс сэргийлэх сургалт, сурталчилгаа хийгдсэн. Тус суманд 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.
Мөн гэрийн гадаа уяатай адуу руу дайрч уруул хэсэгт 3 соёо орсон шархтай. Адууг устгах арга хэмжээг 2019 оны 01 сарын 11-нд авахаар шийдвэрлэн уяатай ажиглалт хийж байна.
ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ


















