Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурван хүн өлөнгийн өнгөр чанах тогоонд унажээ

“Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах 3.5х2.5 метрийн хэмжээтэй тогоонд тус үйлдвэрийн ажилтан Б /44 настай, эрэгтэй/, БНХАУ-ын иргэн Ш /36 настай, эрэгтэй/, Л /34 настай, эрэгтэй/ нар унасан тухай дуудлага өчигдөр иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван хүн өлөнгийн өнгөр чанах тогоонд унажээ
Гурван хүн өлөнгийн өнгөр чанах тогоонд унажээ. Зураг: МҮОНРТ

“Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах 3.5х2.5 метрийн хэмжээтэй тогоонд тус үйлдвэрийн ажилтан Б /44 настай, эрэгтэй/, БНХАУ-ын иргэн Ш /36 настай, эрэгтэй/, Л /34 настай, эрэгтэй/ нар унасан тухай дуудлага өчигдөр иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай очиход тус үйлдвэрийн ажилчид иргэн Б, Ш, Л нарыг тогооноос гаргасан байсан аж. Иргэн Б, Ш, Л нарын биеийн байдал хүнд, хордож ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн их эмч С.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгсөн байна.

Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд эмчлэгдэж буй иргэн Б, Л нарын биеийн байдал хүнд, ухаангүй, иргэн Ш ухаан орсон, биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Мөн тус үйлдвэрийн ажилтан З /27 настай, эрэгтэй/, М /36 настай, эрэгтэй/ нар өөрсдөө эмнэлэгт иржээ. Тэдний биеийн байдал дунд зэрэг байна гэж ХЯТҮТ-ийн их эмч Н.Чингүүл мэдээлж байна.

Хуваалцах