Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Гурван настай охин угаалгын машин дотор гацжээ

Өчигдөр 10:00 цагийн орчимд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч А-гийн 3 настай охин Н хагас автомат угаалгын машины сэгсрэгч дотор орж гацсан тохиолдол гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван настай охин угаалгын машин дотор гацжээ
Гурван настай охин угаалгын машин дотор гацжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр 10:00 цагийн орчимд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч А-гийн 3 настай охин Н хагас автомат угаалгын машины сэгсрэгч дотор орж гацсан тохиолдол гарчээ.

Энэ талаарх дуудлага тухайн өдрийн 10:30 цагт хүлээн авсан Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч очиж, угаалгын машиныг бүрэн задалж, охиныг гарган аюулгүй болгосон байна.

Хуваалцах