Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлнэ

Энэ сарын 06-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталлаа. Энэ хүрээнд хэрэгжих төсөл, арга хэмжээг 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлнэ
“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 06-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталлаа. Энэ хүрээнд хэрэгжих төсөл, арга хэмжээг 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгасан байна.

Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэлэлцэн батласан. Үүнтэй холбогдуулан жил бүрийн улсын төсвийн төлөвлөлт, тодотголд Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт заасан төслүүдийг хэрэгжүүлэх эх үүсвэрийг тусгах, улсын төсөв, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ, гадаад зээл, тусламжаас бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хөрөнгийг судалж, шийдвэрлэхийг үүрэг болгов.

Гурван тулгуурт хөгжлийн бодлого нь Монгол Улсын 2018-2020 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг гэж Засгийн газар үзэж байна.

Иймээс “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж 27 зорилт хэрэгжүүлэхээр боллоо.

Засгийн газар эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ бүрэн хангаж, хүнс экспортлогч орон болох, аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэр, аялал жуулчлалыг хөгжүүлж тээвэр, дэд бүтэц байгуулахыг зорьж байна.

Мөн нийгэмд шударга ёс тогтоон, хуулийн засаглалыг бэхжүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, шүүх, хуулийн байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, ажлын байр нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал зэрэгт анхаарах юм.

Хуваалцах