Гурван улсын нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх анхдугаар уулзалт болов
БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын Иргэний нисэхийн Агаарын навигацийн байгууллагууд хамтран нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх анхдугаар уулзалтыг БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгууллаа.
Мэдээллийн алба

БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын Иргэний нисэхийн Агаарын навигацийн байгууллагууд хамтран нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх анхдугаар уулзалтыг БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгууллаа. Энэхүү уулзалтыг Монголын тал санаачилсан юм.
Анхдугаар уулзалтаар Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стратеги төлөвлөгөө тэр дундаа нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх талаарх бодлогыг хэлэлцэн цаашид дэмжин хамтран ажиллахаар талууд тохиролцлоо. БНХАУ-ын Иргэний нисэхийн их сургуулийн эрдэмтэн профессорууд Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрхэн хэрэгжүүлэх болон хэрэгжүүлж буй үйл явцад үнэлэлт өгч, судалгаа хийснээ танилцуулсан.
Европ тивээс Ази тив тэр дундаа Зүүн-Хойд болон Зүүн өмнөд Азийг холбосон нислэгүүд нэмэгдэж буй бөгөөд дээрх чиглэлийн Нислэгийн хөдөлгөөний урсгал зөвхөн энэ 3 улсаар дамжин өнгөрч байна.Тиймээс нислэгүүдийг аюулгүй, үр ашигтай нэвтрэн өнгөрүүлэхэд Нислэгийн хөдөлгөөний урсгалын менежментийг хамтран хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг буй болгож байгаа юм. Дээрх 3 улсын Иргэний нисэхийн тэр дундаа агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд нислэгийн урсгал, төлөвлөлтийн менежментийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар өөрсдийн туршлагаас хуваалцаж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон. Мөн Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн хамтын ажиллагааны асуудлаар санамж бичигт гарын үсэг зурахаар талууд тохиролцлоо.
Түүнчлэн агаарын тээвэрлэгчид энэхүү уулзалтад оролцон агаарын зайг үр ашигтай ашиглах талаарх өөрсдийн саналуудаас товч танилцуулав.


















