Гурван яамны Төрийн нарийн бичгийн даргыг албан ёсоор томилоогүй байна
Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн хөгжлийн яам төрийн нарын бичгийн даргагүйгээр ажиллаж байна.
Мэдээллийн алба

Одоогоор гурван яамны Төрийн нарийн бичгийн даргыг албан ёсоор томилоогүй байна. Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн хөгжлийн яам Төрийн нарын бичгийн даргагүйгээр ажиллаж байна.
Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих Төрийн албаны тухай хуулийг хэрэгжилтийг хангаж ажиллах гол субект нь төрийн захиргааны төв байгууллагууд. Зарим яам Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа нь учир дутагдалтай. Тиймээс энэ асуудлыг даруй шийдвэрлэх шаардлагатай гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос үзсэн. Тэгвэл энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо дараах тайлбарыг өглөө.


















