Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурван зуун иргэнийг хөдөлмөрт бэлтгэж, ажилд зуучилжээ

Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас, нийслэлийн ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалт зохион байгууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван зуун иргэнийг хөдөлмөрт бэлтгэж, ажилд зуучилжээ
Гурван зуун иргэнийг хөдөлмөрт бэлтгэж, ажилд зуучилжээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас, нийслэлийн ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалт зохион байгууллаа.

Сургалтад аймгийн төв Есөнбулаг сумын 10 багаас 300 орчим иргэнийг хамруулсан. Мөн 35 байгууллагын 120 орчим сул чөлөөтэй ажлын байрыг танилцуулжээ.

Ингэснээр ажил горилогчид өөрт таалагдсан ажлаа сонгож, ажил олгогчтойгоо шууд ярилцах боломжийг бүрдүүлсэн байна. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга н.Энхтайван ингэж ярилаа.

Mongolian National Radio · Гурван зуун иргэнийг хөдөлмөрт бэлтгэж, ажилд зуучилжээ

Говь-Алтай аймагт энэ жил 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн 7 хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүнд иргэдийг ажилд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх, бизнес төслүүдийг санхүүжүүлэх зэрэг дэмжлэгүүд багтсан байна. Нийтдээ 3200 гаруй хүн хамрагджээ.

Хуваалцах