Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Halloween” буюу сүнсний баярыг ЕБС-уудад тэмдэглэхийг хориглов

“Halloween” буюу баруун европын орнуудаас үүдэлтэй сүнсний баярыг тэмдэглэх нь хүүхэд залуусын дунд өргөн тархаж байгаад нийгмийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Эцэг эхчүүдээс ирсэн гомдлын дагуу БСШУСЯ-наас уг баярыг зохион байгуулалттай тэмдэглэхийг хориглосон зөвлөмж гаргасан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Halloween” буюу сүнсний баярыг ЕБС-уудад тэмдэглэхийг хориглов
“Halloween” буюу сүнсний баярыг ЕБС-уудад тэмдэглэхийг хориглов. Зураг: МҮОНРТ

“Hallowen” буюу баруун европын орнуудаас үүдэлтэй сүнсний баярыг тэмдэглэх нь хүүхэд залуусын дунд өргөн тархаж байгаад нийгмийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Эцэг эхчүүдээс ирсэн гомдлын дагуу БСШУСЯ-наас уг баярыг зохион байгуулалттай тэмдэглэхийг хориглосон зөвлөмж гаргасан.

Тодруулбал, энэ баярыг ерөнхий боловсролын сургуулиуд нэгдсэн журмаар тэмдэглэхээр хувцас хэрэглэл, мөнгө цуглуулж байгаад эцэг эхчүүд дургүйцлээ илэрхийлж, салбарын яаманд гомдол санал олноор ирүүлжээ. Тиймээс дунд сургуулиудад зохион байгуулалттайгаар тэмдэглэхийг хориглоод байгаа юм.

Гэхдээ, цаашид энэ баярыг тэмдэглэж байгаа шиг хүүхэд залуусын сэтгэлийг татах хэмжээнд үндэсний баяр, ёс заншилтай холбоотой арга хэмжээг өргөн хүрээнд, тэдний оролцоотой зохион байгуулах шаардлага байгааг Ц.Цогзолмаа сайд хэлж байна. Энэ талаарх түүний ярианд анхаарлаа хандуулна уу.

Хуваалцах