Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Hийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хѳтѳлбѳр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч, жендэрийн дэд хорооны дарга Ш.Анхмаагаар удирдуулсан нийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Hийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хѳтѳлбѳр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Hийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хѳтѳлбѳр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч, жендэрийн дэд хорооны дарга Ш.Анхмаагаар удирдуулсан нийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн 2-р хуралдаан ѳнѳѳдѳр боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсэгт мэргэжлийн жендэрийн зөвлөх баг мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсгийн хурлаар жендэрийн зөвлөх баг нийслэлийн ажлын хэсгийн гишүүдэд нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын үнэлгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн талаарх мэдээлэл хийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулахад анхаарах зүйлс, цаашид хийх ажлын талаар санал солилцов.

Ажлын хэсгийн дараагийн хурлаар ажлын хэсгийн гишүүд оролцоонд суурилсан аргачлалаар нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн зорилго, зорилтыг тодорхойлох ба жендэрийн зөвлөх баг тус хэлэлцүүлгийг чиглүүлэн ажиллах юм.

Хуваалцах