Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Horizon" хайкинг клуб энэ өвлийн анхны авиралтаа хийлээ

"Horizon" хайкинг клуб өвлийн эхэн сарын шинийн 3-нд буюу энэ сарын 10-ны өдөр 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхны оргилд энэ өвлийн анхны авиралтаа хийж, эхний мөрөө гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Horizon" хайкинг клуб энэ өвлийн анхны авиралтаа хийлээ
"Horizon" хайкинг клуб энэ өвлийн анхны авиралтаа хийлээ. Зураг: МҮОНРТ

"Horizon" хайкинг клуб өвлийн эхэн сарын шинийн 3-нд буюу энэ сарын 10-ны өдөр 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхны оргилд энэ өвлийн анхны авиралтаа хийж, эхний мөрөө гаргалаа.

Тус клубийн уулчид авиралтынхаа талаар "Цаг агаар таатай сайхан, салхигүй шахам, хайрхан минь биднийг дулаан өвөртөө сайхан хүлээж авлаа. Асралт хайрхан уулын уулчдын босго гэдэг юм байлээ за тэгээд залуучууд чөлөөт цагаа зөв өнгөрөөж байна гээд манай MNB-ийн зураглаач хамт яваад ирсэн юм" гэв.

Сонирхуулахад, Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг Асралт хайрхан нь далайн түвшнээс дээш 2799 метр өндөрт оршдог. Монголд дөрвөн том нуруу байдгаас Улаанбаатар хоттой хамгийн ойрхон нь энэ хайрхан юм.

Хуваалцах