HTC-ийн шинэ камер GoPro-той өрсөлдөх үү?
Ухаалаг гар утасны зах зээлд төдий л өндөр амжилт олохгүй байгаа “HTC" корпораци усны хамгаалалттай, өргөн дурантай, зураг авч дүрс бичлэг хийдэг “RE" дижитал камераа танилцууллаа.
Мэдээллийн алба


Ухаалаг гар утасны зах зээлд төдий л өндөр амжилт олохгүй байгаа “HTC" корпораци усны хамгаалалттай, өргөн дурантай, зураг авч дүрс бичлэг хийдэг “RE" дижитал камераа танилцууллаа. Цилиндр хэлбэрийн энэхүү камерыг баримагц автоматаар асдаг бөгөөд ердөө хоёр товчтой юм байна.
Мөн тус камер нь 1080 пикселийн нягтралтай бичлэг хийхийн зэрэгцээ гар утас болон таблеттай утасгүйгээр холбогддог ажээ. “RE" камерыг экстрим спортынхон түлхүү хэрэглэдэг “GoPro" камертай өрсөлдөх боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байгаа ч нэгэнт олонд танигдсан бүтээгдэхүүнээс хэрэглэгчдийг урвуулахад амаргүй гэдгийг мөн онцолж байна. “HTC" түүнчлэн 13 мегапикселийн нягтралтай камер бүхий “Android" үйлдлийн системтэй “HTC Desire EYE" ухаалаг гар утсаа Нью-Йоркт зохион байгуулсан арга хэмжээнийхээ үеэр танилцуулаад байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/



















