Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Humans in Sweden by Slava"  ном хэвлэгдлээ

МҮОНРТ-ийн Шведийн Хаант Улсын Стокхолм дахь сурвалжлагч, Слава фото студийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч, гэрэл зурагчин Р.Хишиг-Алдар Slava Aldersson "Humans in Sweden by Slava" нэртэй гэрэл зургийн цуглуулга номоо хэвлүүлжээ. Энэ номонд Монгол, Швед иргэдийн хөрөг болон Шведийн хот, суурин газар,

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Humans in Sweden by Slava"  ном хэвлэгдлээ
"Humans in Sweden by Slava"  ном хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Шведийн Хаант Улсын Стокхолм дахь сурвалжлагч, Слава фото студийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч, гэрэл зурагчин Р.Хишиг-Алдар Slava Aldersson "Humans in Sweden by Slava" нэртэй гэрэл зургийн цуглуулга номоо хэвлүүлжээ. Энэ номонд Монгол, Швед иргэдийн хөрөг болон Шведийн хот, суурин газар, байгаль, цаг уурын онцлогийг харуулсан 900 гаруй зураг багтсан аж.

Мөн Швед улсын байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газрын мэдээлэл, тус улсын нэрийн хуудас болсон алдартай хүмүүс, компани, аж ахуйн нэгжийн мэдээллийг оруулжээ.

"Humans in Sweden by Slava" гэрэл зургийн цуглуулга номын нээлт энэ сарын 16-ны 14:00 цагт Монголын Театрын музейд болох гэж байна.

Хуваалцах