"И- Жоб"-д бүртгүүлснээр хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ авах хүсэлтээ цахимаар илгээх боломжтой
Ажил хайгч та Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем "И- ЖОБ"платформд бүртгүүлснээр хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ авах хүсэлтээ цахимаар илгээх боломжтой. Та цахим систем рүү хандаж тус системд эхлээд хувийн мэдээллээ оруулан бүртгүүлнэ үү. Нэвтрэхдээ faceboo
Мэдээллийн алба

Ажил хайгч та Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем "И- ЖОБ"платформд бүртгүүлснээр хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ авах хүсэлтээ цахимаар илгээх боломжтой. Та цахим систем рүү хандаж тус системд эхлээд хувийн мэдээллээ оруулан бүртгүүлнэ үү. Нэвтрэхдээ facebook, google, icloud, account болон дангаар нэвтрэх боломжтой. Бүртгүүлснийхээ дараа сайт руу нэвтрэн орж, өөрт тохирох цэсүүдээ сонгох боломжтой. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өнгө солих болон үсгийн хэмжээг өөрчлөх боломжуудтай.
“И ЖОБ” платформоор үйлчлүүлэхийг хүсвэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ejob.gov.mn) –рүү орж дэлгэрэнгүй мэдэллээ аваарай.


















