Йинглак Чинаватын байгаа газрыг тогтоогоогүй байна
Тайландын батлан хамгаалахын сайд ерөнхий сайд асан Йинглак Чинаватын байгаа газрыг тогтоогоогүй байгаагаа мэдэгдлээ. Йинглак Чинават баасан гаригт ялын тогтоолыг уншиж танилцуулах шүүх хуралдаа ирээгүй юм.
Мэдээллийн алба

Тайландын батлан хамгаалахын сайд ерөнхий сайд асан Йинглак Чинаватын байгаа газрыг тогтоогоогүй байгаагаа мэдэгдлээ. Йинглак Чинават баасан гаригт ялын тогтоолыг уншиж танилцуулах шүүх хуралдаа ирээгүй юм.
Зарим эх сурвалжууд түүнийг Сингапураар дамжин Дубай руу оргон зайлсан гэж мэдээлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор Тайландын батлан хамгаалахын сайд Правит Вонгсуван хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа ерөнхий сайд асны байгаа газрыг тогтоогоогүй, түүнчлэн түүнийг аль нэг улсаас орогнол хүссэн эсэх нь тодорхой бус байгааг мэдэгджээ.
Йинглак Чинаватыг 2015 онд зах зээлийн ханшаас өндөр үнээр цагаан будаа худалдан авч, улсад 8 тэрбум америк долларын хохирол учруулсан хэрэгт буруутгасан.
Түүнд 10 жилийн ял төлөвлөсөн бөгөөд баасан гаригт ялыг уншиж танилцуулах ёстой байжээ. Түүнийг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр Тайландын нутаг дэвсгэрийг орхихгүй байх шийдвэр гаргасны зэрэгцээ энгийн хувцастай цагдаа нар түүнийг ажиглаж байсан юм.
Батлан хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгч Йинглак Чинаватыг Тайландад байхгүй гэж үзэж байгаа бөгөөд аль улсад байгааг нь тогтоохоор ажиллаж байгаагаа мэдэгджээ.


















