Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иж бүрэн шалгалтын дүнг танилцуулав

Тус хяналт шалгалтын үр дүн, гаргасан зөвлөмжийг ажлын хэсэг нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд танилцуулсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иж бүрэн шалгалтын дүнг танилцуулав
Иж бүрэн шалгалтын дүнг танилцуулав. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Хяналт шалгалтын газрын дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Багахангай, Налайх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа.

Тус хяналт шалгалтын үр дүн, гаргасан зөвлөмжийг ажлын хэсэг нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд танилцуулсан юм.

Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, 2020, 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагааны хяналт шалгалтын дүнг танилцуулж, цаашид анхаарах зарим асуудлаар зөвлөмж хүргэж ажиллалаагэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах