Их аварга М.Даваажаргал зодог тайлах ёслолдоо тусгай 69 зочиндоо бэлэг бэлджээ
Таван сая иэнийн үнэтэй “Diamond VIP NFT” тасалбар нь зургаа ширхэг бөгөөд бусад зочдоос давуу эрхтэй аж.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмо бөхийн ихэнхи дээд амжилтын эзэн, их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 28-нд Токио хотын “Кокүгикан” ордонд болно. Тэгвэл тус ёслолын дээд зэрэглэлийн тасалбар худалдаанд гарчээ.
Таван сая иэнийн үнэтэй “Diamond VIP NFT” тасалбар нь зургаа ширхэг бөгөөд бусад зочдоос давуу эрхтэй аж.
Энэхүү зургаан азтан их аварга Хакүхогийн үсэнд хайч хүрэх эрхээс гадна “Миягино” дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, их аваргатай хамт зоог барих эрхтэй гэнэ. Мөн 69 дэх ёкозүнаг бэлгэдсэн Хакүхогийн гарын 69 бэлэг тэднийг хүлээж байгаа аж.


















