Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа боловсролын хамтын ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажиллахаа илэрхийлэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.Уулзалтаар хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарт цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад 2023 оны тавдугаар сард айлчилсан. Айлчлалын үеэр гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайдтай уулзаж, Чевенингийн тэтгэлгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлэв.

Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа боловсролын хамтын ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажиллахаа илэрхийлэв.Тэр дундаа Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний боловсролыг дэмжихэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжиллаа гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах