Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их Британийн "амьд домог" дасгалжуулагчдад номын дуу сонсгоно

Энэхүү сургалт нь ирэх долдугаар сарын 4-5-нд Спортын төв ордоны жүдо бөхийн танхимд болох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн "амьд домог" дасгалжуулагчдад номын дуу сонсгоно
Их Британийн "амьд домог" дасгалжуулагчдад номын дуу сонсгоно. Зураг: МҮОНРТ

Их Британы жүдо бөхийн амьд домог олимп, дэлхийн медальтан, IJF-ийн эксперт багш Нэйл Адриэн Адамс манай багш, дасгалжуулагчдад номын дуу сонсгох гэж байна.

Энэхүү сургалт нь ирэх долдугаар сарын 4-5-нд Спортын төв ордоны жүдо бөхийн танхимд болох аж.

Нэйл Адамс нь “Москва-1980”, “Лос-Анжелес-1984” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Европын таван удаагийн аварга бөгөөд 2017 оноос хэрэгжиж эхлээд байгаа дүрмийн өөрчлөлтийг боловсруулсан IJF-ийн эксперт багш юм.

Хуваалцах