Их, дээд сургуулийн босго оноо бага байна гэлээ
Сурагчид Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд элсэхийн тулд Элсэлтийн ерөнхий шалгалтаа 600-аас дээш оноотой өгөх хэрэгтэй.
Мэдээллийн алба

Сурагчид Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд элсэхийн тулд Элсэлтийн ерөнхий шалгалтаа 600-аас дээш оноотой өгөх хэрэгтэй.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас их, дээд сургуулиудын босго оноог 400-450 гэж тогтоосон байдаг. Гэхдээ дээрх босго оноонд 10 хүүхэд тутмын 9 нь хүрэх чадвартай. Өөрөөр хэлбэл, хэт бага босго оноо гэж Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, профессор н.Батбаатар хэллээ.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль ирэх хичээлийн жил 1600 орчим оюутан шинээр элсүүлнэ. Одоо 6000 гаруй оюутан тус сургуульд суралцаж байна.


















