Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Их дуулга” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно

IJF-ийн шинэчилсэн дүрмээр зохион байгуулагдах тус тэмцээнд 60 орны эрэгтэй 270, эмэгтэй 161 нийт 431 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Их дуулга” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно
“Их дуулга” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно. Зураг: МҮОНРТ

Францын Парис хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно. Тус тэмцээнд манай улсаас 19 тамирчны бүрэлдэхүүнтэй мэдүүлгээ хүргүүлсэн ч 13 тамирчин оролцохоор болжээ.

IJF-ийн шинэчилсэн дүрмээр зохион байгуулагдах тус тэмцээнд 60 орны эрэгтэй 270, эмэгтэй 161 нийт 431 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одын удирдлагад дараах тамирчид Парисын татамид өрсөлдөнө.

Багийн бүрэлдэхүүнд:

Эрэгтэй:

  • 60 кг - Б. Амартүвшин, Ж. Амарболд

  • 66 кг - Г. Хэрлэн, Б. Эрхэмбаяр

  • 73 кг - Н. Хадбаатар

  • 81 кг - Н. Дагвасүрэн

  • 90 кг - Г. Алтанбагана

Эмэгтэй:

  • 48 кг - М. Уранцэцэг

  • 52 кг - Л. Сосорбарам

  • 63 кг - Б. Мөнгөнчимэг, Б. Ганхайч

  • +78 кг - О. Жавзмаа, Э. Гандиймаа нар зодоглоно.

Хуваалцах