Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их хэмжээний тамхи хураан авчээ

Тамхины хяналтын тухай болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт тавих үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны хоёр, гуравдугаар улиралд шалгалт явуулжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хэмжээний тамхи хураан авчээ
Их хэмжээний тамхи хураан авчээ. Зураг: МҮОНРТ

Тамхины хяналтын тухай болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт тавих үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны хоёр, гуравдугаар улиралд шалгалт явуулжээ.

Шалгалтад 21 аймаг, нийслэлийн 3000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдсан байна. Шалгалтаар тамхийг зөвшөөрөлгүй болон ширхэглэн худалдаалах зөрчил нийслэлд 20 хувь, аймаг, сумдад 5.4 хувь байгааг тогтоосон байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн “Тирлик” зах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Цагаан гэр”, “Бишрэл” гэх мэт дөрвөн дэлгүүр тамхийг тусгай зөвшөөрөлгүй худалдан борлуулсан байна.

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх дүүргийн “Ундрам”, “Соёмбо”, “Их худагтай” ХХК, иргэн н.Нарантуяа, Б.Оюунцэцэг нарын дэлгүүрийн худалдагч нар тамхи ширхэглэн худалдаалж байжээ. Түүнчлэн нийслэлд гудамжинд ил задгай худалдаа эрхэлж буй иргэд тамхи нууцаар худалдаалж байгааг тогтоосон ажээ.

Түлхүүр үг:Их хэмжээний тамхи хураан авчээ
Хуваалцах