Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их хэмжээний тарвага, загасны мах тээвэрлэж явсан этгээдүүдийг саатуулав

"Илрүүлэлт -Оргодол-Шийдвэрлэлт-2018" болон "ЭКО -2018" нэгдэн арга хэмжээний хүрээнд Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хэмжээний тарвага, загасны мах тээвэрлэж явсан этгээдүүдийг саатуулав
Их хэмжээний тарвага, загасны мах тээвэрлэж явсан этгээдүүдийг саатуулав. Зураг: МҮОНРТ

"Илрүүлэлт -Оргодол-Шийдвэрлэлт-2018" болон "ЭКО -2018" нэгдэн арга хэмжээний хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид эргүүлийн чиглэлдээ .....УБС улсын дугаартай "Приус-20" маркийн автомашиныг шалгахад хууль бусаар их хэмжээний тарвага /68 ширхэг/, загасны /150 ширхэг/ мах /тулам/-ыг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн саатуулсан байна.

Дээрх ань амьтаны мах тээвэрлсэн Завхан аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй "Б", "О" нарыг хуулийн дагуу саатуулан, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хууль бус ан хийх, ан амьтны гаралтай түүхий эд тээвэрлэх, завдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах