Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их хэмжээний үнэт эдлэл хууль бусаар гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн этгээдийг илрүүллээ

иргэн А болон Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хэмжээний үнэт эдлэл хууль бусаар гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн этгээдийг илрүүллээ
Их хэмжээний үнэт эдлэл хууль бусаар гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн этгээдийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын нэр бүхий иргэд энэ сарын 1-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр их хэмжээний алт, үнэт эдлэл хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг өмнө нь бүртгэгдсэн.

Үүнээс гадна энэ сарын 5-нд Монгол Улсын иргэн А “Истанбул-Улаанбаатар” чиглэлийн нислэгээр 1,6 кг алт, монет, мөнгөн эдлэл гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэг гарчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага илрүүлж, иргэн А болон Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хуваалцах