Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Их хотын баяр, төвийн бүсийн түншлэл-2016” үзэсгэлэн худалдаа болж өндөрлөлөө

Дархан-Уул аймгийн ЗДТГ, ХАҮТанхим хамтран 1999 оноос эхлэн “Дархан Түншлэл” үзэсгэлэн худалдааг 17 дахь жилдээ Дархан-Уул аймагт 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Их хотын баяр, төвийн бүсийн түншлэл-2016” үзэсгэлэн худалдаа болж өндөрлөлөө
“Их хотын баяр, төвийн бүсийн түншлэл-2016” үзэсгэлэн худалдаа болж өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн ЗДТГ, ХАҮТанхим хамтран 1999 оноос эхлэн “Дархан Түншлэл” үзэсгэлэн худалдааг 17 дахь жилдээ Дархан-Уул аймагт 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. 2014 оноос эхлэн Дархан хотын баярыг угтан “Их хотын баяр, төвийн бүсийн түншлэл” нэртэйгээр өргөн дэлгэр зохион байгуулдаг болсноор иргэд нэг дороос өргөн хүрээний мэдээлэл, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой юм.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд манай аймгаас гадна Улаанбаатар хот, Архангай, Булган, Хэнтий, Орхон аймгаас нийтдээ 45 аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгчид, иргэдоролцож, дунджаар 20 сая төгрөгний борлуулалт хийж, хөнгөлөлттэй, урамшуулалттайхудалдаагаар гурван өдрийн турш иргэд үйлчлүүлэгчдэдээ бэлэг барив.Үйл ажиллагааны хүрээнд аймгийн “Спортын ордон”, “Найрамдал” талбай дээр “Төвийн бүсийн түншлэл-2016” өргөн хэрэглээний бараа, хүнсний үзэсгэлэн худалдаа, Үйлчилгээний байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, Аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгаруулалт, Алтан намар хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагаануудыг амжилттай зохион явууллаа.“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа “Найрамдал” талбай дээр зохион байгуулагдаж Шарын гол, Орхон, Хонгор, Дархан сумынногоочид,зөгийчид, малчид шинэ ургацын дээж хүнсний ногоо, жимс жимсгэнэ, даршилсан бүтээгдэхүүн, төрөл бүрийн модны суулгац, зөгийн бал, сүү цагаан идээ зэрэг чанартай эко бүтээгдэхүүнүүдийг Дарханчууддаа хамгийн хямд үнээр хүргэсэн юм.Мөн ХААН банкны Дархан салбар үзэсгэлэнг ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж, үзэсгэлэн худалдаанд гурван өдрийн турш оролцож, иргэдэд өөрийн байгууллагын үйлчилгээг үзүүлж, зээлийг газар дээрээс нь олголт хийж, үзэсгэлэнгийн идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, явуулын ATM-ээр иргэдэд үйлчлэн шинэлэг байдлаар оролцлоо. Аймгийн ХОХБТХэлтэс, СХЗХэлтэс, МХГазар, ХХААГазар, ХАҮТанхим, ХЭАХНийгэмлэг байгууллагуудын мэргэжилтэнүүдээс бүрдсэн шалгаруулалтын комисс аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үзэсгэлэн худалдааны шилдэгүүдийг шалгарууллаа.Үүнд:1.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр- Тунамал Өгөөж ХХК2.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр- ХААН банк3.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр-Мон крем ХХК4.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр-Шарын гол сумын ЗДТГ5.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр-Хэнтий БИТ6.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр-Эрдэнэт зөгий хоршоо7.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр-Амтлаг зөгий8.Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөлөөр-Амина үсчин гоо сайхны холбоо9.Үзэсгэлэнгийн эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч – Хонгор сумын малчин Г.Ганбаатар10.Шилдэг тариаланч- Хонгор сумын иргэн С.Цэнд-Аюуш11.Шилдэг өрхийн үйлдвэрлэгч-Мишээл хуримтлалын бүлэг12.Хэрэглэгчдийн найдвартай Түнш байгууллага-Мерси салон13.Шилдэг сав баглаа боодолтой хүнсний ногоо- Алтан хүнс групп ХХК14.Шилдэг маркетингтай оролцогч –Глобал трейдинг деволопмент ХХК15.Импортыг орлох бүтээгдэхүүн – Монгол оймс ХХК-ын “Илч трико”16.Онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч – Дархан гэрэл ХХК-ын Адууны утсан мах17.Шинэ технологи нэвтрүүлсэн байгууллага – Дархан хүнс ХХК18.Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон – Мөнх дэгжих гал ХХК19.Төвийн бүсийн шилдэг бүтээгдэхүүн- Шүтэн-Уул ХХК “Үйлчилгээний ажилтны хувцас”20.Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр- Таймлесс ХХК эсгий шаахай21.Аймгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүн- Ариун эх цацал ХХК-ын Цөцгийтэй тараг22.Аймгийн ХАҮТ-ын нэрэмжит цом – Мөнх-Ундрам хүнс ХХК23.Аймгийн Брэнд бүтээгдэхүүнээр –Мах сервис ХХК “Гүзээний ороомог”24.Гран при – Дархан нэхий ХК шалгарлаа.

Хуваалцах