Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их шүүдэргэнэ цэцэг ходоодны шархлаанд тустай

Шүүдэргэнэ нь хоолой сөөх, сэвхи, толбо үүсэх, түлэгдэлт, үү ургах, хайрст үлд, бүдүүн гэдэс үрэвсэх, гэдэс гүйлгэх, өвдөх, түрүү булчирхай томрох, ходоод, хосны шархлаа, цөсний хүүдийн үрэвсэл, яс, булчин, шөрмөсний систем, шүд өвдөхөд эмчилгээний ач тустай ургамал юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их шүүдэргэнэ цэцэг ходоодны шархлаанд тустай
Их шүүдэргэнэ цэцэг ходоодны шархлаанд тустай. Зураг: МҮОНРТ

Их шүүдэргэнэ цэцэг нь Намуутан овгийн ховор зүйлийн олон наст өвс юм. Их шүүдэргэнийн үндэс нь бүдүүн, бараан, толгой хэсэгтээ хар хүрэн хайруустай. Иш нь 40-80 см өндөр, салаархаг байдгаараа онцлог аж. Цэцэг нь хурц шар өнгөтэй, голчоороо 2-3 см бөгөөд хонхорцог нь 5 см хүртэл урт, 2-3 мм өргөн байдаг. Асга, нуранги, байц хадны ёроолд ургадаг шүүдэргэний нутгийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд оруулах байдлаар хамгаалжээ. Их шүүдэргэнийг сүүлийн үед эмийн зориулалтаар их хэмжээгээр түүх болсон. Мөн түймэр, хэт хуурайшилтын улмаас улам ховордсоор байна.

Хуваалцах