Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар хүйтэрнэ

12 сарын 22-ны 20 цагаас 12 сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ихэнх нутгаар хүйтэрнэ
Ихэнх нутгаар хүйтэрнэ. Зураг: МҮОНРТ

12 дугаар сарын 22-ны 20 цагаас 12 дугаар сарын 23-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө хүйтэрч 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө хүйтэрч 25-30 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө цэлмэг, зөөлөн салхитай. 18-20 градус, Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.

Түлхүүр үг:цаг агаар
Хуваалцах