Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 2023 оны арваннэгдүгээр сарын 4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 2023 оны арваннэгдүгээр сарын 4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Үүнд:
Арваннэгдүгээр сарын 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар,
Арваннэгдүгээр сарын 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Агаарын температур өмнөх хоногуудаас 5-15 градусаар эрс хүйтрэх төлөвтэй байна.
Цас орж, цасан шуурга шуурах нутгууд:
Арваннэгдүгээр сарын 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болох Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн өмнөд, Дундговийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна.
Арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө говийн аймгийн ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна.
Арваннэгдүгээр сарын 5-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг буюу Дорноговь, Сүхбаатарын нутгаар цас орж цасан шуурга шуурч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг онцгойлон анхааруулж байна.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ


















