Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 7-нд нутгийн хойд хэсгээр, 8,12-нд нутгийн зүүн хагаст, 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд зарим газраар хур тунадас цас орно. Салхи 8,10-11нд зарим газраар 7-12м/с, нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с хүрч ихэнх нутгаар цасан шуурга шуурна. 7,10-нд бага зэрэг дулаарах боловч бусад хугацаанд хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр, 8, 11-12-нд ихэнх нутгаар цас ахиу орно, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 7-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаан байх ч 8-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 4-9 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.



Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 6, 9, 12-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн өмнөд хэсгээр цас ахиу орж, салхи 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 8-нд ихэнх нутгаар хүйтэн бага зэрэг сулрах ч бусад хугацаанд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм өдөртөө 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 6, 9-нд нутгийн зүүн хагаст, 8-нд шөнөдөө нутгийн баруун, 12-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас цас орж, салхи зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. 6-8нд ихэнх нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, 9-10-нд хүйтэрч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 11-12 нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Хуваалцах