Ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч байна
Архангай, Булган, Төв аймгийн нутгаар бага зэргийн цастай, Дундгоь,Өмнөговь аймгийн нутгаар шороон шуургатай, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цас орж цасан шуургатай байна.
Мэдээллийн алба

Архангай, Булган, Төв аймгийн нутгаар бага зэргийн цастай, Дундгоь,Өмнөговь аймгийн нутгаар шороон шуургатай, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цас орж цасан шуургатай байна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


















