Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэр алба хаагчид офицерын бүрэлдэхүүнд орж, “Цагдаагийн дэслэгч” цол хүртлээ

“Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр”-ийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихэр алба хаагчид офицерын бүрэлдэхүүнд орж, “Цагдаагийн дэслэгч” цол хүртлээ
Ихэр алба хаагчид офицерын бүрэлдэхүүнд орж, “Цагдаагийн дэслэгч” цол хүртлээ. Зураг: МҮОНРТ

“Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр”-ийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр зохион байгуулагдсан юм.

Энэ үеэр цагдаагийн байгууллагад үүрэг гүйцэтгэж буй ихэр алба хаагч болох Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн зохицуулагч Батнасангийн Батсайхан, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч Батнасангийн Болдсайхан нар “Цагдаагийн дэслэгч” цолоор шагнагдлаа.

Хуваалцах