Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ИХШХЕГ-ын ажилтан, албан хаагчид “MNB Сэтгэлийн үндэс” аянд нэгдлээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын төвийн болон эх орны өнцөг булан бүрт алслагдсан хилийн боомтуудад ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтан, албан хаагчид “MNB Сэтгэлийн үндэс” аянд нэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ИХШХЕГ-ын ажилтан, албан хаагчид “MNB Сэтгэлийн үндэс” аянд нэгдлээ
ИХШХЕГ-ын ажилтан, албан хаагчид “MNB Сэтгэлийн үндэс” аянд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын төвийн болон эх орны өнцөг булан бүрт алслагдсан хилийн боомтуудад ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтан, албан хаагчид “MNB Сэтгэлийн үндэс” аянд нэгдлээ.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн хамт олноос санаачлан “MNB Сэтгэлийн үндэс” аяныг эхлүүлээд байгаа билээ.
Аяны хүрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн оролцоотойгоор барин Нийслэлийн боловсролын газарт хүлээлгэн өгөхөөр төлөвлөж, цэцэрлэгийн барилгын шав тавих ёслолыг 06 дугаар сарын 01-ний өдөр хийгээд байгаа юм.
“MNB Сэтгэлийн үндэс” аянд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын төвийн болон эх орны өнцөг булан бүрт алслагдсан хилийн боомтуудад ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтан, албан хаагчид /Дорноговь аймаг дахь газар, Зүүн бүс дэх газар, Өмнөд бүс дэх газар, Баруун бүс дэх газар, Хойд бүс дэх газар/ нэгдэж 1.110.520 төгрөгийг хандивлалаа.

Эх сурвалж: Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар

Хуваалцах